Got Milk?
Өчигдөр сүү авах гэж дэлгүүрт баахан зогслоо. Монгол уул нь мал ихтэй улс, гэтэл дэлгүүрт дандаа л импортын сүүнүүд байх юм. Ядаж байхад үндэсний үйлдвэрлэгч гэгдээд байгаа Monfresh л гэхэд хаа байсан Австралиас хуурай сүү импортлож, найруулдаг гэх юм. Хэдэн үнээтэй болдог юм уу гэсэн,
Сүүлийн үед сурагчдын үдийн цай хөтөлбөр энэ тэр нь хэрэгжээд, сүү импортлогчид улам олширсон шинжтэй. Орос, Хятадаас л их импортлодог бололтой… Весёлый молочник гэх мэт лаг лаг нэртэй савласан сүүнүүдийг харж удтал зогсосны эцэст лангууны булангаас “Сүү” ХК-гийн ганц сүү олж аваад харилаа.
Импортны сүүнүүд дунд MengNiu \Монгол үхэр\ нэртэй өвөр Монголын сүү харагдана лээ. MengNiu нь “бид танд байгалийн цэвэр бүтээгдэхүүн, Монгол үнээний сүү санал болгож байна” гэх маягаар их рекламдаж, Хятадын № 1 сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болсон байгууллага юм байх. 1999 онд үүсгэн байгуулагдаад, хэдхэн жилийн дотор Хятадын зах зээлийг эзэлж, олон арван улс руу бүтээгдэхүүнээ экспортлох болсон гэнээ. Үндэслэгч нь Niu Gensheng хэмээх өвөр Монгол нөхөр \”үхэр” гэсэн утгатай нэртэй юм байж асар сэргэлэн нөхөр наасан\. Мань хүн Хятадын нэгэн томоохон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид ажиллаж байгаад MengNiu-г байгуулсан түүхтэй аж. Meng Niu нь өвөр Монголын малчдаас сүү татан төвлөрүүлж, өөрийн үйлдвэрүүдэд боловсруулан савладаг. Тэд анх малчдад сүүний үнээ худалдаж авахад нь зориулж зээл олгож, түүнийгээ сүүгээр эргэн төлөхийг санал болгосноор ханган нийлүүлэлтийн асар том сүлжээ бий болгож чадсан байна. Одоо тэдний сүлжээнд сая сая малчид багтдаг бөгөөд жилдээ 1.5 сая тонн сүү үйлдвэрлэх хүчин чадалтай гэнээ.
MengNiu-гийн үйл ажиллагааны зарчмыг Монголд хэрэгжүүлж болохоор л санагдаад байгаа юм. Малчдаас сүүг нь аваад, савлаж боловсруулаад худалдах ажлыг зохион байгуулах нэг нөхөр \үхэр ч юм уу
\ хэрэгтэй л дээ. Тэгвэл бүгд дэлгүүрээс цэвэр Монгол сүүгээ худалдаж авдаг болохгүй юу. Хэрэглэгчдэд ч хэрэгтэй, малчдад ч хэрэгтэй. Даанч тэгээд дэд бүтэц, тээвэрлэлт гэж ирээд асуудал мундахгүй биз… Ядаж эхний ээлжинд Улаанбаатарын хэрэглэгчдийг хангах хүчин чадалтай үйлдвэр байгуулж болох байлгүй дээ, ийш тийш нь экспортлохоо байг гэхэд. Уул нь Япон руу л гэхэд “Монголын сумочид Монгол үнээний сүү уудаг болохоор ийм чадалтай байдаг” гэж ирсэн лаг реклам явуулвал цаадуул чинь хошгирно доо \ядаж хэн нэгэн нь сумочдынхоо амжилтыг эдийн засгийн үр ашигтай байдлаар ашиглах хэрэгтэй шт\. Архи үйлдвэрлэж баяжсан нөхдүүд бодолцмоор юм гэсэн.
10 Responses to “Got Milk?”
By iga on May 17, 2007 | Reply
мах сүү хоёр дээр манайхан “би дуугай л байсан” гээд суужиймаар шд уул шугамандаа.
сүүтэй цай уухымсан гсн
By Jagie on May 17, 2007 | Reply
Хаан сүүтэй цай гээд Сингапурт үйлдвэрлэгддэг нунтаг байдаг шт, тэрийг уугаач гэсэн,
Махны асуудал бас тулгамдчихсаан гэж… энэ янзаараа нөгөө хуурай сүү импортлоод байгаа Австралиасаа мах оруулж ирдэг болвол би лав гайхахгүй ээ.
Гэснээс, Ига бүсгүй хаагуур яваад байна аа? Арай Монголд ирчихсэн сүүтэй цай эргүүлж байгаам бишийз?
By iga on May 17, 2007 | Reply
хаан сүүтэй цайг үхэр болтлоо уужаагаа
энд Mengniu-р сүлээд сүлээд ориг монгол үхэрийнхийг гүйцэхгүйм гсн. цайны expert болох нь. сая хальт ориг сүүтэй цай эргүүлсэн л дээ, одоо буцаад хаан цайнд орчихоод суужийна.
Бодрол сайт нэг чиглэлээр дагнах гэж байгаа бол утга зохиолыг голлосон урлагийн сайт болбол гэсэн санал хувиасаа дэвшүүлмээр байна. кино урлаг г.м байвал тунчиг баярлахсан
амжилт шүү Жаги.
By hmn on May 17, 2007 | Reply
udaxgui nutag jawlaa, xanaduart ochiz uzne, gewch baigaa ju?
By Jagie on May 17, 2007 | Reply
Өө за за, Ига амиатаад ганцаараа баахан сүүтэй цай эргүүлж байгаад буцсан юм биз дээ гэсэн… Шинэ сайтын тал дээр хичээнэ ээ, киноны хэсэгтэй болвол чи хөтлөх үү?
ЗанадуАРТ байгаа ш дээ, хмн… заавал ирээрэй. Ойрын хэд хоногт ойр зурын засвар энэ тэр хийгээд байгаа, гэхдээ чамайг ирэхэд тэр нь дуусчих байхаа. Галерейн вебсайт нь ажиллаж байгаа, тавигдсан үзэсгэлэнгүүдийн талаар бичкэн мэдээ оруулдаг юм: http://www.xanaduartgallery.org
By Баярсайхан on May 18, 2007 | Reply
Сүү ХК-ийн сүү ч жинхэнэ сүү амтагддаг шүү.
Манай баячууд уг нь сүүний ч юм уу ер нь үндэсний үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй шд. Үндэсний үйлдвэрлэл гэсэн чинь архи. Тэгсэн тэр нь хужаагаас техникийн спирт оруулж ирээд, найруулаад 1000₮.
Эрсдэлээс айлгүй зоригтой юм хийчих баян Монголд алга доо.
Амраар нь баар, цэнгээний газар л байгуулж байх шив. Эсвэл хужаагаас хямдхан бараа оруулж ирж бөөнддөг. Уг нь бизнесийн ухаанд эрсдэл хэмээх нэр томъёо байгаад байх шиг байдаг юм. Тэгэхээр эрсдэлгүй бизнес эрхэлж байгаа бол тэр нь бизнес биш болох ч юм шиг… За даа би бизнесийн бус мэргэжилтэй болохоор юугаа ч мэдэх билээ дээ…
By iga on May 18, 2007 | Reply
үзэх юмсан гэсээр 2 жил гаран явсан, яг өчдөр завшаан гарч Иргэн Кэйн-ийг үзэв шүү, бодрол дээрээс дахиж уншмаар байдаг…
уул нь ч тодорхой хэдэн хүн нийлээд хөтлөөд явбал доги хөөрхөн болно доо, тэгвэл мань volunteer дуртайяа болно шүү 
кино блогийг чиний тайлбараар л унших санаатай санал дэвшүүлсэн биш ажлын байртай болох шахав гсн
By Badaa on May 20, 2007 | Reply
Hey Jagie, I love your intense orange face, tsaanaa l neg haluu orgiod zun bolj baigaa ch gej. Cool photo too. You changed girl,, is there something we should know hehe. Soo glad you made it back. Beejind durtai bolsniig chini dooroos unshlaa. Sain architec heregtei bolvol heleerei, bi neg super zaluu tanina gejuu.
I can’t believe we importing milk from everywhere? Aren’t we proud nomadics with over 36 million animals. Ashame on us. What is government doing, excuiiiiise me.
By Barchen on May 21, 2007 | Reply
Нээрээ манайд өөрсдийн бүтээгдэхүүн байвч түүнийгээ зах зээлдээ зөв нийлүүлж чадахгүй байгаа юм шиг ээ, энгийнээр харахад л Мах үнэ тодорхой өгүүлээд өгөх байхаа.
PS: Жаагий чи урлагийн салбарт танил нөхөд олонтой хүн График дизайн үнэхээр сайн мэддэг хүн байвал санал болгооч нэг юм хийх гээд хүн хайгаад /Фото графикт мэргэжсэн бол сайн/ байна.
By Achka on Apr 9, 2008 | Reply
Blog-g chini “rediscover” bollooshd. Nice blog!
Bid chini nuudelchin ard bolohoor suugee Mongol argaar saaj, Mongol argaar bolovsruulahdaa l sain. Teglee geed tom ferm baiguulaad, tom suu savlah uildver baiguulahdaa davuu taltai baih albagui baih. Ovor Mongoltoi haritsuulahad Mongold ene tal deer “comparative advantage” baidaggui l yum bailgui dee. Baidag baisan bol bid importiin suu gej medeh ch ugui baih baisan baihaa. (”Baidag baisan bol… baih baisan baihaa!”)