Талархал

Written on August 16, 2006 – 12:15 am | by Jagie |

Манай гэр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг нь сарын өмнө л асар том давуу тал байлаа. Агаар сайтай, утаа униаргүй, чимээ багатай, мөн Нарны замтай ойрхон тул хотын хаа ч хүрэхэд хялбар гэх мэт. Гэтэл Энхтайвны гүүр засварт орсноор манайх шууд хог дээр гардаг байна шт. Хуучин Төв шуудан руу 5 минутын дотор хүрдэг байсан бол одоо замд бүтэн цаг зарцуулдаг болов. Замын Цагдаагийн өмнөх уулзвар гэхээр л дотор арзайгаад, гэрээсээ гармааргүй санагдаж энэ тэр… Гэхдээ яахав ээ, хүн юм бүхэн дасдаг юм хойно, нэг л мэдэхэд өнөөх нэг цагийн түгжрэлдээ дасчихсан байх юм. Яг цагаа тулахаар нэг цаг замд гацах зуур янзан бүрийн юм хийж болдог юм байна:

1. Хамгийн прагматикаас нь эхэлье… өглөө гэртээ цай уух шаардлагагүй болсон. Ойр зуурын идэж уух зүйлээ аваад л зам зуураа иднэ, ууна… Цагийг бол навс хэмнэж байгаа юм чинь. Цайгаа ууж дуусчихаад нүүр амаа янзална, будаж шунхадна. Тасалгааны хиймэл гэрэлд бус шууд байгалийн гэрэлд будаж байгаа болохоор хамаагүй мэдрэмжтэйгээр будна. Өнөөх машины цуваа нэг юм хөдөлж гийгүүлэхэд замын нүх таарч новшрохгүй бол шүү дээ. Ямар ч байсан цаг хэмнэж л байгаа юм.

2. Ном, сонин унших боломжтой болсон. Ялангуяа зам зуураа сонин гарчиглах их зүгээр юм билээ. Тэнд ч ийм дайн болж байна, энд ч ийм асуудал үүссэн гэсэн утгатай нийтлэл уншсаны дараа замын түгжрэл маань юу ч биш санагдаж, шууд тайвширч энэ тэр…

3. Утсаар ярих… Энхтайвны гүүр хаагдсанаас хойш найз нөхөдтэйгээ хамаагүй дотно болоод байгаа. Аргагүй шт, найзуудтайгаа утсаар ч ярьж амждаггүй байсан хүн чинь өдөрт бүтэн хоёр цаг утсаар ярих завтай болчихож байгаа юм чинь… Хувийн амьдрал эрс сайжирсан.

4. Хүмүүстэй танилцах… Замд асар удаж байгаа юм чинь адилхан түгжрэлд орчихоод байгаа бусад жолооч нартай танилцах боломжтой болж байгаа юм. Нэг гэм нь манай Хан-Уул дүүрэгт царайлаг залуус маш ховор юм шиг байна лээ. Хажууд боломжийн залуу зогсож таарсан тохиолдол нэг ч гараагүй… гэхдээ Энхтайвны гүүр ашиглалтанд ортол дахиад бүтэн хоёр сар шахуу байгаа л даа… найдвар тасрахгүй л байна, :D.

5. Бясалгал хийх… энэ янзаараа юун Далай лам, ариусаад балай авах нь ээ. Үе үе нэг гар тэнэгтэж сигналдаж, хариуд нь би учиргүй уурладгийг эс тооцвол би ч гэгээрлийн замд яваа л даа.

гэх мэтчилэн цааш нь яриад байвал зөндөө л юм байна дөө…. зарим нэг нь арай too private юм. Ямар ч байсан өөртөө цаг гаргах завшаан олгож буй Энхтайвны гүүрийг засварлахаар шийдвэрлэсэн УБ хотын захиргаа, засгийн газартаа баярлалаа. Та наргүйгээр би яанаа?

  1. 62 Responses to “Талархал”

  2. By iguana on Aug 16, 2006 | Reply

    Narnii zam gej yu be? manaih 120d bdag, ene zun ochson bol bolgloroond bodlogshirsoor btal taarah n bsan bshd. Han uuld gaigui zaluu bdaggui ni unen bol tegeed bur nermees boloh bj. UBd neeree monorail barih surag garsan hurdlaasai bilee. ochihooroo guuren zam deerees mashintai userch uzmeer bhiin.

  3. By hahaha on Aug 17, 2006 | Reply

    han uul duureg chine ugaasaa uildveriin ajilchdyn horoolol buyu hamgyn yaduu duuregt ordog. yadaj gants oligtoi surguuli baihgui shuu dee. yaj saihan zaluu baihav dee.

  4. By hmn on Aug 18, 2006 | Reply

    Энхтайвны гүүр,5р сургуулийн урдуурх байрнууд хотын чимэг. өөр ямар хуучин барилга аятайхан бэ?
    ps. жолооны ард царайлаг залуус харагдахгүйн учир нь тэд ядуучуудын давхаргад байдагт юм болов уу.

  5. By Badaa on Aug 18, 2006 | Reply

    Enhtaivanii guuriig Hyatadiin tuslamjaar zasaj baigaa gesen. Bas bolj l baina.
    Traffic-t gatsah um bol Jagie-s huulaad.. bas hoorhon zaluu semheneer taarchih ch biluu. Mongold erin aytaihan zaluu ikh tsoohon gej unen baih, deerees ni gaigui neg ni bugd turuuleed huntei bolchihdog. Harin ohiduud ni hamaagui hoorhon bolj baigaam busuu.

  6. By nbzg on Aug 18, 2006 | Reply

    Зарим орхигдсон барилга байшин өөрийн дүр төрхөө шинээр олдог мэт .
    1 - р дулааны цахилгаан станцын үйлдвэрлэлийн корпусын гаднах орчин бяцхан цэцэрлэгт хүрээлэн болон хувирсан мэт сэтгэгдэл төрүүлдэг .
    Хүний гараар бүтсэн зүйлс хэрхэн анхдагч төлөв уруугаа шилжиж буйн нэгэн жишээ мэт .

  7. By ner on Aug 19, 2006 | Reply

    машингүй хүмүүст бас асар давуу тал гарсан л даа, өдөрт дор хаяж 3 км явган алхаж байгаам чинь эрүүл мэнд, бие бялдарын хувьд ашиг шимээ хүртэж байгаам.. тэрнээс гадна орой үдэш таксины мөнгөндөө гороогоод барагтаа бол гарахаа байж тун хүмүүжсэн хаха..

  8. By nbzg on Aug 19, 2006 | Reply

    ” Сайн байцгаана уу ? Та бүгдэд оройн мэнд хүргэе ! Сэтгэл санаа ямаршуухан байцгаана даа ? Минийх маш сайн , та бүгдтэй хагасыг нь хуваалцмаар тийм сайн байна .
    Ингээд “ NEB ” радиогийн “ Хүссэн дуугаа захиалагтун ” нэвтрүүлэг эхэлж байна .
    Өнөөдөр бямба гараг . Иймд бид та бүхэнтэй есөн цаг хүртэл бүтэн хоёр цагийн турш хамт байх болно ! Өнөөдөр та бүхэн урьдын адил янз бүрийн стилийн маш олон дуу сонсох болно . Гунигтай , эргэн дурссан , хөгжилтэй дуунуудыг хүлээн авах болно . . Мөн сонсоод бүжиглэмээр , уйлмаар , нулиммаар дуунуудыг ч хүлээн авах болно .
    Өөр хоорондоо огт адилгүй маш олон дуу !
    Ингээд бидэн уруу залгаарай . Манай дугаарыг та бүхэн мэднэ шүү дээ . Харин залгахдаа цифрээ өөр хооронд нь солив доо . Мэдэхгүй дугаар уруу холбогдоно шүү . Тэгвэл огт ойлгомжгүй ярианд цагаа дэмий үрэх болно . Эсвэл утасны цаад үзүүрт үл ойлголцол үүсэх ч юм билүү . Ээ нэг л … Иймээс анхааралтай байгтун .
    Гэснээс энд бид бүтэн цагийн турш та бүхний захиалгыг хүлээн авч байна .
    Арван телефон утас тасралтгүй ажиллаж байна. Яаж хангинаж байгааг нь сонсмоор байна уу ? Сонсоцгоосон уу ? Аймшигтай байгаа биз ? За тэгээд бидэн уруу амжиж залгаарай .
    Гэснээс , өнгөрсөн нэвтрүүлгийн үеэр та бүхэн ямар их залгав аа . Бүх телефон утас ажиллагаагүй болтол .
    Одоо бол зүгээр ээ . Өчигдөр бид тусгай зориулалтын шинэ кабель тавьсан болохоор .
    Кабель гэж зааны хөл л гэсэн үг . Урьд нь бол кабель биш , харин мөчир шиг л нарийн зүйл байсан юм . Ахиад л нэг л … Товчхоноор бидний толгой эргэтэл тайван утасдаж болно . Студид байгаа бүх хүний толгой эргэсэн ч кабель зүв зүгээр байх болно .
    Ингэж тохирох уу ? Өнөөдөр гудамжинд ахиад л халуун , бүгчим байна .
    Тэгэхээр үүнийг рок үлдэн хөөг !
    Энэ хөгжим үүнд л зориулагдсан юм . Яг л манай гайхалтай охидууд шиг . Ингээд эхний дуу ! Энэ дууг зүгээр л чимээгүй сонсогтун . Үнэхээр сайн дуу . Халууныг мартацгаая !
    Брук Бентон > ! “

  9. By nbzg on Aug 19, 2006 | Reply

    ” Жоржийн бороотой үдэш ” !

  10. By sarga on Aug 20, 2006 | Reply

    За байз хө,тэгвэл хуучин муу “шаахай долоо”-гоо арчиж зүлгэж байгаад “Юндэн Гөөгөө”-гөө хангинуулаад хотын гудамжаар давхиад байдаг хэргээ. ялангуяа тэр олон цагаар бөглөрөөд байгаа замаар л яваад байх юм шүү :) хэний охин том болж байна? заяа хань зам дээр гэдэг биз дээ :D
    за марзаганах яахав. хуучин байшин барилга гэснээс манайхан хотод байгаа хэдэн сүмийн барилгуудаа, хуучны музейнуудаа өөд татахаар болжээ. ноднин нутагтаа байсан завшааныг ашиглаад сонирхолтой байшин барилганы зураг авах хоббидоо хөтлөгдөөд хотыг нэлээн нүхэлсэн л дээ. үнэнийг хэлэхэд за энэ л миний хайж байсан мотив байна гэхээр барилга миний нүдэнд өртсөнгүй. Чойжин ламын, Богд хааны, Занабазарын гэх зэрэг жуулчид ихээр очдог газруудаа бодохгүй бол нэг мэдэхэд л нурж мэдэхээр байдалтай болсон байна. дотор нь ороод явж байхад энд тэндээс нь чийг даасан, шал нь чихрах гэх зэрэг ер нь үзэж хүнд бол үзмэр нь гэхээсээ байшин нь илүү “сонин” байж мэдэхээр…
    түүнээс гадна наадмын зураг болон бичлэг үзэж байхад төрсөн сэтгэгдэл гэвэл:
    - Манайх шинэ “Цэнгэлдэх” -тэй болох цаг болжээ. Одооных маань наад захын шаардлага хангахаа больж. Энэ жилийн наадам шиг томоохон арга хэмжээ явуулахад гологдож байгаа нь улам их мэдрэгдэж байх шиг.
    -Явуулж байгаа үзүүлбэр, шоуны талаар төрж байгаа сэтгэгдэл гэвэл соц үеийн наадам, эсвэл октябрийн баяр санаанд орж байна лээ. үгүй яахав дээ монголдоо л болж байна гэсэн сэтгэлгээгээр юманд хандах юм бол ахиц дэвшил гарах нь юу л бол. 800 жилийн ой гэж олон улсад тодорхой хэмжээгээр анхаарал татсан байх л даа(дэлхий биднийг харж байна гэж дэгсдүүлээд яахав) гэхдээ л илүү боломж байсан байх гэж бодогдоод байна.
    пи.эс: ngzg гариг дээрээ эсэн мэнд эргэж ирсэнд манай хамт олон төлөвлөгөөгөө 110% давуулан биелүүлж бэлэг барьж байна :D

  11. By sarga on Aug 20, 2006 | Reply

    Iguana-д: Нарны зам гэж Төмөр замаас Наран туул зах ордог УБ-ын “хурдны” замыг хэлж байгаа байх (мэдэмхийрээд нөгөөх чинь аваад хаялаа шүү, сорри Жаагий :) )

  12. By Jagie on Aug 21, 2006 | Reply

    “Жоржийн бороотой үдэш”-ийг давтья гэсэн, :P

    Сарга, тэнкс фо зэ тайлбар… “хурдны” зам маань ч түгжрэлгүй үед гоё шүү.

    Энхтайвны гүүрийг засах ажлыг ноднин зун, эсвэл ирэх жилийн зун хийхгүй дээ гэж бодохоор л бухимдаад байх юм. 800 жилийн ой гэсэн биш зочин гийчин ихтэй байгааг хэлэх үү, замын асуудал хэцүүдэж байна шт. Дээр Койзуми ирээд явлаа, ядаж байхад Их Тэнгэрт байрлалаа… зам яасан гэж бодноо. Далай лам нь юу юугүй ирж байгаа юм гэсэн, дахиад л баахан асуудал үүсэх байлгүй. Дээрээс нь янзан бүрийн non VIP жуулчид энэ тэр нь байна. Ядаж л арай ачаалал багатай жил энэ ажлаа хийхгүй…

  13. By NCAA on Aug 22, 2006 | Reply

    Bi chine 19-iin huuhed dee. 19-iin uilchilgeenii toviig toirch hun bolson. Ajilchnii rayon geheeree yaduu humuus baidag gej bolohgui. Yaduuchuud ni kombinatiin 3 davhar shar bairnuudad baidgiin.

    Odoo bodohod huuhed nasnii hamgiin goyo ueuud 19-d ongorson. I love that place so much! So many beautiful memories and dreams, so vivid. Butsaj ochihod saihan dursamjuud sanagddag ch tanih hungui, naizuud nuuchihsen esvel oor humuus bolchihson baidag yum. I felt like the good old days were dying under the new. I didn’t like the new place, but some little kid might like it as just as I have liked the old. Then you know, time to let go the old and search for your little piece of paradise…

  14. By jam on Aug 22, 2006 | Reply

    Миний vр удам торгон хувцас ємсєж, чулуун байшинд амьдран хєлєє жийн суух тэр цаг ирэхэд Эзэнт гvрэн маань нуран унах болно” гэж Чингис хаан хэлсэн байдаг.

  15. By Barchen on Aug 24, 2006 | Reply

    to Hmn
    Жаагий залуу харагдахгүй байна гэсэн болохоор баян залуу харагдахгүй байна гэж хэлээгүй байлгүй дээ.
    Тэгээд ч ядуу царайлаг хүмүүс зөндөө л байдаг ш дээ, хонгор минь. Жнь: Хар арьстанууд.

  16. By Barchen on Aug 24, 2006 | Reply

    залруулга Жаагий сайхан залуу гэснээс

  17. By Hehe on Aug 25, 2006 | Reply

    Bayan baih saihan baih hoyor ch holbootoi shuu. Medeej
    exception bdag ldaa.

  18. By amgaa on Aug 31, 2006 | Reply

    alhssan ni hamaagui deer, ih bodoj l 20 minut. haaya tiisheegee yavahaaraa taksinii mongo hemnene shuu dee.

  19. By dondog on Sep 1, 2006 | Reply

    Enkhtaivnii guur zasagdaj bh ued … bj dee gesen saikhan dursamjtai l uldeh bh daaa
    Ai hoorhii, saikhan l amidrakhsan daa

  20. By Jagie on Sep 4, 2006 | Reply

    За ямар ч байсан as of yesterday гүүр хальт ашиглалтанд орлоо… нэг үе бодвол траффикгүй санаа амар байна дөө. Гэхдээ л шинэ гүүр нэг л таалагдсангүй, улбар шар, ягаан өнгөтэй ч байх шиг… хучилт нь ч гэсэн овон товонтой юм билээ. Уул нь нэг мөсөн ингэтлээ гүрийсэн юм чинь хүн шиг гүүртэй болсон бол гоё байхгүй юу.

  21. By mbbm on Sep 7, 2006 | Reply

    jagie,sense of humour chin taalagddag shuu;)

  22. By dagi on Sep 13, 2006 | Reply

    uneniig helehed bodroliin dotor hamgiin sonirholtoi n nadad Admin n yum shig sanagddag l daa. Tgd ter sonirholiinhoo daguu savaagui neg asuult bhiim. Jagie chi ene ih zuiliig amjuulaad bhiig bodohod, joloochtoi mashin heregledeg hun yumuu ali esvel asar mundag joloo baridag bhnee dee. nadaa ch gesen chini sense of humour yu yunaas iluu taalagddag

  23. By nbzg on Aug 22, 2007 | Reply

    Нэг нэг , нэг хоёр :D

  24. By nbzg on Aug 22, 2007 | Reply

    ” Үнэхээр гайхалтай дуу байгаа биз ? Жинхэнэ дуу гэж үүнийг л хэлнэ !
    Брук Бентон ” Жоржийн бороотой үдэш ” . Жаахан сэрүүхэн ч болох шиг .
    Ингэхэд өнөөдөр хэдэн хэм байгаа гэж та бодож байна ?
    Гучин долоо ! Гучин долоон хэм …
    Зунд ч ахадмаар байгаа биз . Зуух л гэсэн үг .
    Гучин долоон хэмд ганцаараа халууцаж сууснаас охидтой тэврэлдвэл илүү сэрүүн байх болно .
    Та үүнд итгэж чадах уу ?
    За за , хангалттай чалчлаа !
    Дараагийн дуугаа явуулъя .” Creedence clearwater revival - Бороог хэн зогсоох вэ ” ?
    Урагшаа , хонгор минь ! “

  25. By iga on Aug 22, 2007 | Reply

    hallo nbzg :)

  26. By nbzg on Aug 23, 2007 | Reply

    Guten tag , Iga :D

  27. By nbzg on Aug 23, 2007 | Reply

    ” - Сайн уу . ” NEB ” радиогийн ” Хүссэн дуугаа захиалагтун ” нэвтрүүлгээс ярьж байна . Биднийг сонсож байна уу ?
    - Радиогоос оо ?
    - Тийм ээ , радиогоос . Соёл иргэншлийн үр хөврөлөөс … Техникийн шинжлэх ухааны оргилоос . Хөргөгчнөөс жижиг , зурагтнаас хямд , тоос сорогчоос тодорхой тэр нэгэн зүйлээс ярьж байна .Чи юу хийж байсан бэ ?
    - Ном уншиж …
    - Хи-хи-хи ! … Хийх юмаа мөн олов оо … Түүний оронд радио сонсох хэрэгтэй ! Ном их уншвал цор ганцаараа үлдэнэ . Тийм үү ?
    - Аанхаа …
    - Гоймон болохыг хүлээж байхдаа л ном унших хэрэгтэй . Ойлгосон уу ?
    - Аанхаа … “

  28. By nbzg on Aug 23, 2007 | Reply

    ” Гоймон болохыг хүлээх зуураа л … ” гэвэл арай зүгээр юм байна .

  29. By nbzg on Aug 23, 2007 | Reply

    Харин энэ дууг ” NEB ” радиогоос биш …
    ( Хаанаас гэх вэ ? Листогибочный станок - г юу гэх вэ.
    Төмөр хуудас нугалагч суурь машин . )
    Төмөр хуудас нугалагч суурь машинаас энэ дууг хүргэж байна :D
    http://youtube.com/watch?v=FiIC5qcXeNU

  30. By nbzg on Aug 23, 2007 | Reply

    Энэ клипийг бас Spike Jonze найруулсан юм байна . http://youtube.com/watch?v=sSpWJv7Dhxs
    Өнөөдөр л мэдлээ . :D

  31. By sarga on Aug 23, 2007 | Reply

    Энэ хавиар эргэлдэж, цагийг үр бүтээлтэй нөхцөөж байгаа бүсгүйчүүдийн амар амгаланг эрье :) хэдийгээр админ урт хугацааны амралтнаасаа буцаж ирээгүй байгаа ч хүмүүс хааяа шагайчихаад гардаг бололтой (надаас эхлээд) ер нь хүмүүс зуны хөөрлөөсөө бага багаар газар дээр эргэж бууж ирж байх шиг. газар дээр буугаад бүх юм байдгаараа, байдал бүр баргар болсныг анзаарна. гэвч бүх юмыг хар бараанаар будах тийм ч сайн биш боловч хүн ийм орчинд байхаараа л цагаан өнгийг илүү ялгаж чаддаг юм байна -нүдээ нухав. үгүй цагаан биш саарал байна. бүр хар саарал байна.
    gib mir `nen Schuß, bitte. ich brauch ihn :http://youtube.com/watch?v=Xps7AM8HbjE

  32. By sarga on Aug 23, 2007 | Reply

    http://youtube.com/watch?v=Xps7AM8HbjE

  33. By nbzg on Aug 24, 2007 | Reply

    Сайн уу , Sarga :D
    Сайт нь юу болж байгаа вэ :D
    Coming soon гэсээр хэдэн сар болж байгаа билээ :D

  34. By iga on Aug 25, 2007 | Reply

    хөөх, одоо Shilegt, La … гээд гараад ирвэл найр хийнээ :D

  35. By sarga on Aug 26, 2007 | Reply

    хэ хэ, харин тиймээ :) , нэг нартай өдөр нээлтийн найраа хийнээ

  36. By nbzg on Aug 27, 2007 | Reply

    We’ll be singing
    When we’re winning
    We’ll be singing

    I get knocked down
    But I get up again
    You’re never gonna
    Keep me down :D

    http://www.youtube.com/watch?v=IyzwlKGyP0U

  37. By nbzg on Aug 27, 2007 | Reply

    Ахиад гуравыг … :D

  38. By nbzg on Aug 27, 2007 | Reply

    Shilegt , La хоёр уруу зурвас илгээлээ .
    Ороод ирвэл хэлсэндээ биз , Iga :D

  39. By tuya on Aug 28, 2007 | Reply

    blog yasan be? Jagie?!! Bicheechee…

  40. By tuya on Aug 28, 2007 | Reply

    discussion forum boltson bna shd gesen

  41. By SHILEGT on Sep 9, 2007 | Reply

    aa? sho? gde vodka?
    oroitson uu?

  42. By nbzg on Sep 10, 2007 | Reply

    ” Лучше поздно , чем никогда ” :D

  43. By nbzg on Sep 10, 2007 | Reply

    Galt us uuh huemuus garaa oergoorei :D

  44. By SHILEGT on Sep 10, 2007 | Reply

    orogtson

  45. By iga on Sep 10, 2007 | Reply

    Шилэгт ээ, турьхан хөлөө өргөсөн хэвээрээ биз дээ? Нбзг галт усны даруулга галзуу ганц дуу паблишдаач, :D . Нээх сайхан бөөлөөдхье, Сарга, Био, Ла нарыг цочтол нь …

  46. By SHILEGT on Sep 11, 2007 | Reply

    udganii chanar oroh yoslol hediid ve? :)

  47. By nbzg on Sep 11, 2007 | Reply

    SHILEGT - г хоёр хүнээр тооцно :D

  48. By SHILEGT on Sep 11, 2007 | Reply

    Ene hynd surtaltai nohdyyd hol garaa hurdan orgotsgoomoor yum…

  49. By sarga on Sep 11, 2007 | Reply

    Хүндэт Нөхөд өө, Хөдөлмөрчид өө!
    Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Миний бие гэдэс гүзээгээ дааж дийлэхээ байгаад удаж байгаа тул гар хөлөө өргөх биеийн хүчний ажлаас чөлөөлж өгнө үү? Түүнээс гадна эдэлгээний хугацаа нь дуусах дөхөж буй хүмүүн бие маань галт ус уугаад ч гал цог бадрах нь өнгөрсөн бололтой.

  50. By tuya on Sep 11, 2007 | Reply

    sargaa ayagui muuhai dur turh buuj irj baina geed bod doo. ewww gesen

  51. By nbzg on Sep 12, 2007 | Reply

    Комбайндаа !!! :D

  52. By nbzg on Sep 21, 2007 | Reply

    - Залуу ! Чи яагаад орилоод байна ?
    - Би дуулж байна .
    - Аан .

    - Хүүе , иргээн !
    - Яасан ?
    - Нааш ир дээ .
    - Яах гэж ?
    - Зүгээр ээ , нааш ир , нааш ир .
    - Яасан ?
    - Ахиад дуулаач .
    - Аа …

    http://www.youtube.com/watch?v=fGE4Lukd3QU :D

  53. By nbzg on Sep 21, 2007 | Reply

    Үйл явдал хаана , хэдэн онд өрнөж буй нь чухал бус .
    Хаа нэгтээ ийм хүмүүс байдаг , ийм үйл явдал болж байна гэж бодохоор гоё .
    Энэ бүхэн дэлгэцэн дээр өрнөнө .
    Тийшээ нэвтрээд орох юмсан .
    Дэлгэц уруу нэвтрээд .
    Тэнд огт өөр хүмүүс , огт өөр уур амьсгал , огт өөр амьдрал угтана .
    Энэ бүхэн дэлгэцэн дээр , бодол санаанд өрнөнө .

  54. By nbzg on Sep 21, 2007 | Reply

    - Явцгаая .
    - Сүм уруу явахгүй ээ .
    - Яагаад ?
    - Тэр шашингүйн үзэлтэн юм байна .
    - Тийм ээ , би шашингүйн үзэлтэн . :D

    http://www.youtube.com/watch?v=FogzHnT7AdE

  55. By SHILEGT on Sep 25, 2007 | Reply

    Nostalgiya po sovetskomu soyuzu?

  56. By nbzg on Oct 1, 2007 | Reply

    Анонс - Танилцуулга :D

  57. By Badaa on Oct 10, 2007 | Reply

    Is there anybody missing Mongolia??…….——??

  58. By Bio on Oct 17, 2007 | Reply

    Not me! For godssake!

  59. By sarga on Nov 15, 2007 | Reply

    нөхөд минь яав? юу болов? саад тотгор учрав уу? зовлон бэрхшээл тохиолдов уу? амьд мэнд үү? лагшин тунгалаг уу? бие тэнхээ данги уу? бүх юм зүгээр үү? сэтгэл санаа өөдрөг үү? өвдөж зовоогүй биз дээ? цовоо сэргэлэн хэвээрээ юу? хийморио сэргээх үү? дарс балгах уу? галзууртлаа рокдох уу? уйдаж гашуудав уу? уйтгарыг чинь гартал инээлгэх үү? сэтгэл санаагаа сэргэтэл хөгжилдөх үү?ертөнцөөс тасартал мансуурах уу? уур уцаар хүрэв үү? өөрийгөө тайвшруулж хөгжим сонсох уу? гэр ээ санав уу? хуурын аялгуу сонсож, уртын дуу аялах уу? тал нутгаа санагалзаж ая дуу өргөх үү? эжий аавыгаа зүүдлэв үү? эмээ өвөөдөө эрхэлмээр байна уу? эгч ах нартайгаа хэрэлдмээр байна уу? дүүгээ үнсмээр байна уу? найз нөхөдтэйгээ наргимаар байна уу? нэг л хүнийг хайгаад байна уу? хэнийг хайж байгаагаа мэдэхгүй байна уу? Ингэхэд чи өөрийгөө олсон уу?хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? амьдрал гэдэг юу юм бэ? тунгааж бодож үзсэн үү, чи? Яагаад та нар дуугүй байна? Эргүүлэгнээс гарчихаад зугатаад байна уу?Яаж гарах арга замыг хэлж өгч найздаа тус болохгүй юм уу? Арван хорын нүгэлтэн намайг битгий орхиоч!

  60. By nbzg on Nov 22, 2007 | Reply

    Сайн уу , Sarga .
    Андууд зав чөлөө муутай байгаа юм болов уу .
    Амьдрал эргүүлэг .
    Түүнээс гарах бус харин толгой эргэсэн үедээ түүнийг түр зогсоож , амсхийж байвал зүгээр юм болов уу .
    Хүрдийг зогсоох хэд хэдэн арга зам байдаг .
    Бүгдэд тодорхойгоос нь нэрлэвэл шар айраг уух :D

  61. By nbzg on Nov 22, 2007 | Reply

    Энэ дууг анд Sarga болон аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг бүх хүмүүст зориулж байна .
    Kamikaze downhill - I will survive
    http://www.youtube.com/watch?v=l-TgBzWBcTo

  62. By nbzg on Nov 22, 2007 | Reply

    Гаражний рок , гаражний хөгжим мандтугай !

  63. By sarga on Nov 24, 2007 | Reply

    хамт тасрах уу? :D
    линк

Post a Comment

Want to subscribe?

 Subscribe in a reader Or, subscribe via email:
Enter your email address:  
Find entries :