Archive for the ‘Personal’ Category

Abbama и другие

Thursday, March 27th, 2008 |

Оросууд бас алнаа. Балай авсан нөхөр байна: жгун. Гэснээс, Тоншуулын хүүчин дугааруудын шог зургуудыг нэгтгэсэн сайт хийвэл савж унах байх даа… тухайн үеийн амьдралыг тэр чигт нь харуулах биз.

Obama ABBA

Хэд хоногийн өмнө арван хоёр настай дүүтэйгээ маруужиндлаа. Багадаа зайрмаг яаж иддэг байсан талаар ярьж байтал “Таныг жоохон байхад зайрмаг байсан юм уу” гэж авдаг юм. Мань хүнийг л янзан бүрийн юм авахуулах гээд шалаад байхаар нь ээж нь “Танай ах эгч нар хүнд хэцүү үед өссөн, элдэв янзын юм олддоггүй байлаа шүү дээ… чи ч даварч байна даа” ухааны юм ярьж л дээ. Тэгсэн эгч маниусыг жоохон байхад зайрмаг ч байдаггүй байсан гэж ойлгохгүй юу… харин ч тасархай зайрмаг байсан юм чинь \хоёр талдаа вафлитай, сүүтэй… yum\. Гэснээс, мань мэт нь хөгширч байна дөө… одооны хүүхдүүд үү гэж ирээд л ярьдаг болж байна шт.

Логикийн тухай буюу эмэгтэй хүнтэй маргах урлаг

Friday, February 2nd, 2007 |

Оршил

Шинэ эринд тодорхой мэдлэг салбар бүрт хэрэгтэй болж байх юм. Үүний нэг нь эмэгтэй хүний логик байж болох юм. Эрэгтэйчүүдийн логик нь энэ үеийг 2000 жилийн өмнө туулж өнгөрөөн тогтсон бол, эмэгтэй логик одоо хүртэл бүрэн дүүрэн судлагдаагүй байх юм. Бидний ирээдүйн залуучууд үүнийг математикийн хууль мэтээр задлан бичиж судлах байх гэж найдаж байна. Бид өнөөдөр хэдэн жишээгээр л ярилцья гэж санал болгох. Энд би эмэгтэй логикийг ямар нэгэн байдлаар буруутгахгүйгээр, байгаагаар нь таталбар хийн үзүүлэхийг хүсэв, энэ бичлэгийг хүртэл эмэгтэй логикаар бичсэнд оршино. Зарим үед эрэгтэй биш эмэгтэй логикаар асуудлыг шийдэх нь хамаагүй дээр байж болох юм.

Ерөнхий зүйл

Мэдээж логикийн гол нь биш боловч, хамгийн түрүүнд анзаарагддаг зүйл бол маргаан. Эрэгтэй логикоор тус асуудлаас хөндлөнгийн зүйл дээр маргаан үүсдэг бол, эмэгтэй логик нарийвчилсан гэж хэлж болох зүйл дээр анхаарлаа хандуулан маргах нь их юм. Эрэгтэй логик бол нэг асуудлаас үүссэн хоёр өөр дүгнэлтэнд маргаан үүсгэх талтайгаас гадна аль нэг дүгнэлт нь логикоор батлагдваас хэн нь зөв хэн нь буруу гэдгийг шууд ойлгож болно.

Харин эмэгтэй логик бүх төрлийн маргаанд ашиглагдахаас гадна хоюулаа зөв гэсэн дүгнэлтэнд ч хүрэх тал бий. Нэг утгаараа зөв гэсэн үг ч бий. Энэ үгэнд дүгнэлт хийхэд: Чи энэ дүгнэлт хийхийн тулд өөрийн дүрмийг баримтласан учир зөв байж болох ч миний дүрэм бол өөр.

Орчин үеийн эрдэм шинжилгээ энэ мэтийн маргаанд хэн нь зөв хэн нь буруу гэдэгт анализ хийж чадахгүй ч, дараах жишээг авч үзье.

Жишээ №1

Оюунаа - 6 настай, Бат - 4 настай ба энэ хоёр цэвэр эмэгтэй логикийг ашиглан ярилцаж байна.

О: Би аавын ажил дээр очихдоо чамайг авч явахгүй!
Б: Би өөрөө явж чадна!
О: Тэгвэл би чамайг уяж орхиод явна!
Б: Тэгвэл би уяаг чинь таслаад явна!
О: Тэгвэл би хаалга цоожлоод явна!
Б: Би хаалгыг эвдээд явна!
О: Тэгвэл би хаалгаа төмрөөр хийчих юм чинь!
Б: Би цонхоор гарна!
О: Би цонхонд сараалж хийчих юм чинь!
Б: Тэгвэл би хана эвдээд гарна!
О: Тэгвэл би чамайг төмөр өрөөнд хийчихнэ!

Энэ нөхцөлд Бат “өөр өнцөгт” /цаашид гарна/ маргаанаа шилжүүлсэн бол эмэгтэй логикийг давж болох байсан боловч, чадсангүй. Тийм болохоор тэр, Оюуны хүссэнээр уйлав. Яагаад ийм байдалд орчихвоо?

Энэ жишээнд ярилцагч нарын ярианы сэдвийг санаа зөрөлдөх зүйлээсээ илүү санаа нийлсэн зүйл нь дийлсэн гэдэгт маргахгүй биз ээ. Оюунаа, Батын төмөр биш л бол бусад зүйлийг эвдэж чадах дээр санаа нийлэн, өөртөө ямар ч хамаагүй төмөр зүйл бүтээх эрхийг үлдээж, шууд утгаараа ярианд гараагүй ч Бат үүнийг бас хүлээн зөвшөөрчээ, тийм учир үүн дээр үндэслэсэн яриа болсон байна. Эмэгтэй логикийг өөр хэдэн жишээн дээр авч үзье.

Жишээ №2

Хариулт аваагүй өгүүлбэр нотлогдосонд тооцогдоно. Яагаад хариулт аваагүй нь ямар ч хамаа байхгүй.

Тухайлбал, ар араас нь 5-10 өгүүлбэр урсгахад, бүгдэд нь хариулж чадахгүй нь ойлгомжтой. Хэрвээ өгүүлбэрээ дагуулаад хараал хэлсэн нөхцөлд хараалд нь хариулахаас үндсэн өгүүлбэрт нь хариулахгүй байгаа нь тэр өгүүлбэрийг баталгаажсанд тооцно. Хэрэвзээ хариу хараал нь хүчтэй л биш бол. Тийм ч учир дагалдах үгсийн жин нэмэгдэх нь тодорхой. Өөрийн хэлсэнд хариулт авахгүйн тулд тухайн үед гэнэт өрөөнөөс гүйж гарах ч юм уу, эсвэл арга барахад чихээ таглаж болно. Тэгэхдээ чихээ таглахдаа бас илт үзүүлэх маягтай байхгүй бол болохгүй, жишээ нь урьдчилаад хөвөн хийсэн тохиолдолд танд хэлсэн үг сонсогдсонд тооцогдож маргаанд та ялагдана.

Бие биеэ огт сонсохгүй маргалдах тохиолдол ч бас сонирхолтой, өөрөө өөрийнхөөрөө л зөв байдаг байлгүй дээ.

Дугуй байх нь зөвшөөрч байгаатай яг ижил тул, бодож хариулснаас шууд хариулсан нь дээр, тэгээд ч хариултын агуулга нь бас тийм ч гол үүрэг рольтой биш болохыг дараахаас харья.

Жишээ №3

Нийт маргаанд хамгийн сүүлийн үг хэлсэн маргалдагч эмэгтэйг хожсонд тооцно. Хамгийн сүүлийн үгийг няцаахад л хангалттай. Тийм учир хамаг хүч, арга барилаа хамгийн сүүлийн өгүүлбэрийг унагахад гаргах боловч, тэр нь тийм ч амар зүйл биш билээ.

Нийт агуулгыг орхиж хамаг анхаарлаа сүүлийн өгүүлбэрт хандуулах бас нэгэн шалтгаан бол: хамгийн сүүлийнхээс өмнөх өгүүлбэрийг үгүйсгэх шаардлагагүй - таны маргалдагч эмэгтэй тэр өгүүлбэрээсээ татгалзах буюу танигдахааргүйгаар өөрчилж болзошгүй. Бүсгүй маргалдсан зүйлээ эргэн давтдаггүй юм.

Энд нэг сонирхолтой зүйл бол, ямар ч нотолгоо нэг өгүүлбэрээс урт байж болохгүй. Урт нотолгоо амьдрал дээр хэрэгждэггүй боловч тантай маргалдагч сандарсан, уймарсан эсвэл танаас хамаарч байгаа тохиолдолд хэрэглэх ба үе үе “хүн юм яриж байхад дуугуй сонс!” гэсэн маягийн үг хавчуулж байх хэрэгтэй. Тийм нөхцөлд таны зөв байх болно.

Уншигч хvсвэл үргэлжлэл бий….

Ярианы сэдэв

Wednesday, January 17th, 2007 |

Залуусын хөгжмийн мэдлэг дийлдэхээргүй болжээ. Саяхан 2 залуутай хамт амралтын өдрөө үр ашигтай өнгөрөөх санаатай нэгэн амралтын газар очиж, өдрийн хоол идчихээд буцсан юм. Нөгөө хоёр маань сүүлийн үед гарсан бүх л төрлийн (рэп, хип хоп, ар энд би, поп, рок, алтернатив гээд цаашаа бас юу ч гэдэг билээ) шинэ клипүүдийн талаар ярьж эхэлдэг юм байна. Тэгээд тэрнийхээ дууг хэрхэн яаж татаж авсан, татах явцад ямар хүндрэл бэрхшээл тохиолдсон гээд л ярьж өгч байна. Эхэндээ ч ганц нэг мэддэг дуу гарчихвал өөрийгөө бас цаг үеэсээ хоцроогүй сонирхолтой нэгэн гэдгээ ойлгуулах гэж хэд гурван үг хавчуулчих санаатай хичээнгүйлэн сонсоод л байлаа. Яахав бас залуу л хүн болсон  хойно “аан тийн тийн” энэ тэр гээл бас нэмэрлэж л байлаа. Гэсэн ч уг ярианы сэдэв өөрчлөгдөлгүй бүтэн 3- 4 цаг үргэлжилсэн гээд боддоо. Үнэхээрийн тэвчээр шаардсан ажил биз. Яахав нэг бодлын хальт сонссон хүнд бол үнэхээрийн цаг үетэйгээ хөл нийлүүлдэг цоглог залуусын яриа шиг сонсогдох байх, гэхдээ яг тэгээд сонсоод байхаар “энэ хүмүүс ер нь зурагт үзэхээс өөр юу хийдэг юм бол?” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байгаамчинь. Тэгээд бас өдөр хоногийн ихэнхийг зурагт үзэж өнгөрүүлдэг хүн гэж бодохоор үнэхээрийн уйтгартай, уйтгартай биш юмаа гэхэд аймар бүрхэг санагдаж байгаа байхгүй юу. Тэр хүн цаашдаа юу хийж амьдарч болох, ирээдүйд хэн болох, зорилго нь юу вэ? Гэсэн асуултууд ямар ч сонирхолгүй болж ирж байгаа юм. Сонирхлын цар хүрээ нь аймар явцуу санагдаж байгаа байхгүй юу, үгүй ядах нь ээ цуг яваа 2 охиндоо таалагдах санаатай юм бол жаахан мэдэрч болмоорсон доо.

За, тэр мэдрэх асуудал ч яахав, өөр зүйл, миний хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл маань өнөөгийн дийлэнх залуусын сэтгэлгээ үнэхээр ядуурчихаа юу даа, за сэтгэлгээ гэж том ярихаа больё, ядаж ярианы сэдвээ жаахан баяжуулбал яасан юм бэ? Бодролд блог бичдэг хүмүүсийн хувьд ч мэдээж ондоо асуудал байх, өнөөдөр залуучууд яагаад тиймхэн зүйлээр ярих болов, арай жаахан сэдэв нь өөрчлөгдлөө гэхэд дэлгүүр хоршоо, хувцас хунар ярина, за бүр өргөн сэдвийг хамарлаа гэхэд секс болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн талаар ялгаатай үзэл бодол. Ингээд л хэтрүүлж хэлбэл яг энэ гурван сэдвийг дараалан яриад л ярилцлагын цаг өндөрлөн, аль нэг диско баранд орж чанга хөгжимд чихээ дүнгэнэтэл сууж, гэрэлд нь нүд гялбаж нулимс гоожин, тамхины утаанд толгойгоо өвтгөсний эцэст хэрэггүй ийшээ орцгоож гэцгээн нэг их ажил хийсэн хүмүүс шиг ядарсан амьтад гэртээ харьдаг. За тэр дисконд орох тухай яриа ч бас биш л юм байна л даа.

Нэг болсон явдал ярья л даа. Манай ажлын охин найз залуугаа бидний нэгэн оройны ажил тарсаны дараах стресс тайлах арга хэмжээнд дагуулж ирдэг юм байна. Нөгөө залуу нь юм л ярьвал яг л дээрийн хоёр залуу  шиг дуу хөгжим, клип, кино болон уг кинонд тоглосон жүжигчдийг овог нэртэй нь ярих юм. Гэсэн ч уг арга хэмжээ өндөрлөсний дараа тэр залууг бидний хэн маань ч киноны талаар аймар их юм мэддэг гэдэг ч юм уу ямар нэг байдлаар хэн ч үнэлээгүй юм . Зурагт үзэхээс өөр юм мэддэггүй юм байхдаа гэсхийгээд л өнгөрч билээ. Тэр залуу бодвол ирээдүйд хэрхэн яаж баяжих, яаж амьдралаа авч явах гээд л олон юм боддог байх л даа, гэвч хүнийг бишээ юм ярьж буй орчноо мэдрэхгүй \дахиад л мэдрэх тухай гараад ирчих юм\, өөрийгөө бусдад үнэлүүлж чадахаар юм ярьж чадахгүй байна гэдэг нэг бодлын хөгжөөгүй л байгаагийн шинж тэмдэг гэж би л лав хувьдаа ойлгодог. Заавал өөрийгөө хэн гэдгийг харуулах гээд нэг их чухал ирээдүй энэ тэрийн талаар яриад байх шаардлага ч байхгүй л юм байгаа юм. Ядаад хүн олигтойхон инээлгэж чаддаг бол тэрийг би агуу их чадвар гэж ойлгохсон. Тийм биздээ, хүмүүсээ? Тэр бол бас нэлээд өөрийгөө хөгжүүлсэн хүний төрх биз?

Та нар ер нь эсрэг хүйсийн хүнтэй уулзаж, дэмий ярих үедээ чухам юуны талаар ихэвчлэн ярьдаг вэ? Тэр хүнийхээ хэр сонирхолтой сонсч байгааг мэдэрч чаддаг уу?

Өнөөдөр үү маргааш уу?

Friday, January 5th, 2007 |

ЧихэрӨөрийгөө дөрвөн настай хүүхэд гээд төсөөлдөө. Цэцэрлэгтээ ангийнхаа хүүхдүүдтэй тоглож байтал чинь нэг ах орж ирээд та нарын өмнө нэг нэг чихэр тавиад, “Ах нь та нарт гого бэлэг авчирлаа. Миний дуу нар чихрээ хэзээ л бол хэзээ идэж болно. Ах нь одоо гялс явчихаад ирнэ, нэг их удахгүй. Намайг иртэл чихрээ идэлгүй хүлээсэн хүүхдэд би дахиад нэг чихэр нэмж өгнө шүү” гэж хэлээд яваад өглөө гэж бодъё. Чи чихрээ идэх үү эсвэл дахиад нэг чихэр авах гэж хүлээх үү?

Энэхүү экспериментыг 60-аад онд Walter Mischel хэмээх сэтгэлзүйч хэсэг бүлэг хүүхдүүдийн дунд явуулсан юм гэнэ лээ. Судалгаанд оролцсон зарим хүүхдүүд ахыг гарч явна уу үгүй юу шууд чихрээ идэж орхисон бол зарим нь өөрсдийгөө ямар нэгэн аргаар саатуулаад, дуулж бүжиглээд, чихрээс аль болох хол байж, хоёр дахь чихрийг хүлээсэн байна. Хамгийн сонирхолтой нь Walter Mischel арван хэдэн жилийн дараа өөрийн судалгаанд оролцсон хүүхдүүдтэй эргэж холбоо барихад хүлээсэн хүүхдүүд нь чихрийг шууд идэж орхисон хүүхдүүдээс илүү сайн сурлагатай, өөртөө итгэлтэй, шалгалтанд хамаагүй өндөр оноо авч байсан гэнээ.

Эдийн засагчид time preference гээч зүйлийн талаар ярьдаг даа: өнөөдөр хэрэглэх үү, маргааш хэрэглэх үү гэсэн асуултад хүн бүр өөрийн time preference-ын дагуу хариулдаг г. м. Болдын хувьд өнөөдөр хэрэглэх нь маргааш хэрэглэхээс хавьгүй үнэтэй бол Батаа маргаашийн хэрэглээнд илүү их ач холбогдол өгдөг байж болно. Энэ тохиолдолд Батаа мөнгөө хураана, банкинд хадгалуулна, харин Болд олсон өдрөө үрж орхино. Тime preference хэмээх ойлголт нь зарим талаар тухайн нийгмийн хөгжил, соёл, зан заншилтай холбоотой. Маргаашийн хэрэглээ нь тодорхой бус, хадгаламж эрсдэлтэй бол өнөөдөр хэрэглэх нь илүү өгөөжтэй байх болно. Гэхдээ хувь хүний discount rate (цаг хугацаа дамжсан сонголтыг тодорхойлдог параметр нь) улс орны эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлөх нь ойлгомжтой. Жишээ нь, Азийн бар улсуудын эдийн засгийн өсөлт ард иргэдийн нийт хадгаламжийн хувь өндөр байсантай холбоотой, г.м.

Улс үндэстнүүдийн хувьд culturally intrinsic time preference байж болох уу гэдэг асуудал сонин санагдаж байгаа юм. Өнгөцхөн харахад, Монголчууд угаасаа их өндөр time preference-тэй мэт санагддаг: өнөөдөр балай авч байвал маргааш яасан ч яах вэ гэх маягаар амьдралд хандах нь элбэг байдаг. Энэ нь юутай холбоотой вэ? Нүүдлийн соёл иргэншил гэх нөгөөх л жижүүр хариултыг өгч болох юм. Дээрх судалгааны ажлын дүнг үндэслэвээс, хүмүүсийн time preference асар багад нь төлөвшдөг гэсэн дүгнэлт хийхээр байна. Дөрвөн настай хүүхэд чихэрт яаж хандаж байгаа нь түүний арван наймтайдаа их сургуульд элсэх үү үгүй юу гэдгийг тодорхойлоод байх шиг. Дахиад л хүмүүжлийн, гэр бүлийн асуудал…

Юутай ч, шинэ он гарсныг хэлэх үү, хоёр чихэртэй хоцордог болохын тулд урагшаа гэсэн зорилт тавья, :D

Шинэ жил

Friday, January 5th, 2007 |

Анх удаа блогдох гэж байна. Сүүлийн хэд хоног хэт их амраад, за бас тэгээд шинэ он гарсан болоод ч тэрүү, ер нь юм бичнэ гэдэг их зүгээр юм гэж бодогдох болов. Би шинэ газар ирээд удаагүй байгаа болохоор найз нөхөд цөөхөнтэй, гадуур дотуур дэмийрч цаг үрэхгүй их сайн байгаа л даа. Шинэ газар дасч л байна, монгол хүн болохоороо их амархан дасан зохицдог юм байлгүй, эсвэл ердөө л нохой хамартаа хүрэхээр усч гэдгийн үлгэр ч юм уу, ер нь шинэ орчинд  гайгүй амархан л дасчихдаг юм. Монгол хүн байдаг л гэсэн, гэхдээ одоохондоо ганц ч хүнтэй танилцаагүй л байна…

“The empty raincoat” гэдэг ном уншиж байгаа, title-г нь унших болгонд энэ нийгмийн machine-д нэг empty raincoat болчихгүй юмсан гэж толгойд заавал ч үгүй буудаг. Одоохондоо бол гэр бүл, ажилд нухлуулаагүй freelancer болохоор гайгүй л юм шиг байна.

Бодролд блог бичдэг хүмүүс их уран цэцэн бичлэгтэй юм аа, над мэтийн бичгийн соёл муутай хүнд ч сурах юм их байна аа, зөвлөж байгаарай, хүмүүсээ.

Malady of thought

Tuesday, January 2nd, 2007 |

Хэдэн хоног ханиад хүрсэн биш ёстой нусаа хацартаа наалаа. Хичээлдээ ч явж чадсангүй, дээрээс нь энэ жил roommate-гүй өнжсөн биш ёстой гараад эм дөхүүлээд өгөх, хийсэн хоолноосоо шомбодуулах ч хүнгүй миарав.

Халуураад хамаг бие өвдөөд хэвтэж байхад харин элдэв юм бодох зав ихтэй болдог юм шив дээ. Жилийн эцсийн шалгалтныхаа сэдвүүдийг бодож хэвтлээ, тэгээд гэнэт “би өвчтэй байгаа юм чинь жоохон өөрөө өөртөө эрхэлнээ” гэж бодоод “indulgent” юмнууд бодож гарав. За, тэгээд бодож эхлээд эхнээс нь өөрийгөө жоохон өрөвдөж үзэв. “Намайг эргэх хүн алга”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана aa гэж”, “Гэхдээ тэд нар намайг ямар өвчтэй байгааг мэдэх биш дээ, битгий мэдрэлт” гээд сэтгэлээ тайвшруулав. Уул нь найз шуу ухааны хүмүүс байдаг л даа, гэхдээ ямар утсаар өөрөө яриад “би үхлээ хатлаа, гоё чавганы компот худалдаж аваад намайг эргээч” гэлтэй биш, жоохон хүүхэд биш дээ. Ийм үед нөхөр сүүдэртэй байхын ач тус ёстой гардаг байхаа (”for better or worse, in health and in sickness” гэдэг байхаа) гээд “mentally” ирээдүйн нөхрөөрөө ногоотой шөл хийлгэж байгааг мөрөөдөж хэвтэв. Би “давс бага хийгээрэй” гэж өрөөнөөсөө гонгиноод л, он тэгэнгуут “за” гээд л бөндөгнөөд л. Хоол болохгүй жоохон удаад байвал байн байн халуунаа үзэж жоохон сүр бадрагаад л. Ингээд мөрөөдөөд байвал мөрөөдөөд л байхаар байлаа, даанч халуун ч буусангүй, хоол ч болсонгүй. Миа царайлаад дэлгүүр ганцаараа ороод, өөрөө эмээ аваад хоолоо өөрөө хийж идэв.

Хамгийн сонирхолтой нь жоохон бие тэнхрээд ирэнгүүт шууд зангаа хувиргаж байгаа юм чинь…

I shop, therefore I am

Wednesday, December 27th, 2006 |

Декартын “Cogito ergo sum” өнөө үед зүсээ хувирган ”shoppingо ergo sum” болжээ. Лондонгийн Selfridges их дэлгүүрийн Christmas sale “I shop, therefore I am” гэсэн моттотой байлаа. Зарим зүйл дээр ”Buy me, I’ll change your life” гэсэн бичиг харагдаж байв. Нээрээ л дахиад ганцхан гутал авчих юм бол илүү аз жаргалтай болчих мэт санагдаад, надад таалагдаж байсан цамцны сүүлийн экземплярыг өөр хэн нэгэн хүн урдуур ороод авахад тэр хүнийг үзэн ядаж эхлэх шиг. Хүмүүс ч дээрх максимыг дуулгавартай нь аргагүй дагах… нэг нэгнийгээ өмссөн хувцас, барьсан цүнх, унасан машинаар нь дүгнэж, жаргал зовлонгоо материаллаг эд зүйлсээр халхална. Яах аргагүй л “I shop, therefore I am” - consumer culture at its peak.

Гэснээс, Английн Christmas sale гэдэг зайлшгүй үзэх хэрэгтэй эд байдаг юм байна, юун British museum, хүмүүсийн араншингийн талаар хамаагүй их зүйл мэдэж авах юм билээ. Яасан ч олон хүмүүс байв, ямар ч их юм худалдан авч байв… Хүмүүсийг хөндлөнгөөс ажиглаж суухад зугаатай наасан (гэхдээ эгч өөрөө дутахгүй ямар нэгэн юм авчих санаатай яваад байгаа юм аа).

Дэлгүүр хоршоо ч яахав… Chelsea-гийн тоглолтын шагийн билет 200 паунд байдаг гэж байна, огцом баяжих юмсан.

Come on, Fulham!

Sunday, December 24th, 2006 |

Хөл бөмбөгийг амьдаар үзэх үнэхээр өөр юм аа. Мань мэт нь сүүлийн хэдэн жил худлаа үнэн хөл бөмбөг хардаг л байлаа, гэхдээ яг стадионд суугаад үзэхэд шал өөр сэтгэгдэл төрдөг юм байна. Стадионоороо нэг санаа алдаад л, стадионоороо нэг босож суугаад л, стадионоороо нэг дуулаад л… яс юман дээрээ тоглолт хоёр багийн хооронд биш, хөгжөөн дэмжигчдийн дунд явагддаг наасан. Зурагт ер нь дэмий юм дөө, шал өөр (хулхи) experience бий болгоод… дээрээс нь үйл явдлыг давтан үзүүлж хүмүүсийг муу зан сургаад… юу болоод өнгөрөв өө, яав аа гэсээр байтал таарж байгаа юм чинь.

Бидний үздэг тоглолт (Fulham vs. West Ham United) Fulham-ын стадионд болж байсан болохоор баахан “Come on, Fulham” гэсэн хүмүүс л байлаа. Хорь гаруй мянган хүний багтаамжтай стадион нь пиг дүүрэн байсныг хэлэх үү, арав хорин мянган хүн нэгэн зэрэг орилоод эхлэхээр өөрийн эрхгүй баясчихдаг юм билээ. Нэг зүйл анзаарагдсан нь, хүүтэйгээ хамт хөл бөмбөг үзэж байгаа аавууд асар олон харагдана лээ… weekend game болох завшаанаар жаал father-son bonding хийдэг болтой. Хар багаасаа хөл бөмбөгөөр амьсгалж өссөн хүмүүс улаан ногоон фэн байхаас өөр аргагүй юм байна лээ дээ.

Хөл бөмбөгийн дараа учиргүй эмэгтэйлэг загнаж дэлгүүр хэслээ. Topshop хэмээх venerable London institution орж нүд тайлав. Дэлгүүр гэснээс, Англид ирснээсээ хойш үнийн шоконд орсоор байгаад таарж байна аа. 100 доллар солиулахад 50 хүрэхгүй паунд ирэхээр гомдмоор санагдаж байгаа юм чинь… Ядаж байхад бүх үнэ нь Америкийн үнэтэй яг адилхан. Үржүүлж бодсоор байгаад ямар ч наймаа хийхгүй шинжтэй. Австрали явсан бол эсрэгээрээ гоё байхгүй юу, :P 

Манан дунд

Friday, December 22nd, 2006 |

Лондон гэж мананд бүрхүүлсэн, үргэлж бороо орсон газар байдаг гэсэн түгээмэл ойлголттой явсныг хэлэх үү, хэт манантай байгаа тул онгоц газардах боломжгүй байна гээд Аерофлотын ямбий маань цаг гаран хэртээ Лондонгийн дээгүүр эргэлдэхэд нэг их гайхсангүй. Стереотип батлагдах бүрт хүний бах ханах нь аргагүй байх л даа. Миний төсөөллийн Лондон бодит Лондонгоос хол зөрсөнгүй. Манан дунд Trafalgar square-р алхаж, Tower of London-г үзэж, Thаmes голын эрэг дээр суулаа. Жаал загвартаж T. S. Eliot энэ тэр унших гэснээ болив.

“Соёлт ертөнц”-тэй танилцах тоолонд харамсах сэтгэл төрдөг юм. Лондонгийн тоосго бүрээс түүх үнэртээд, хана болгон нь ямар нэгэн асар чухал үйл явдлын гэрч байсан мэт… гэтэл бидэнд түүхийг маань гэрчлэх зүйл юу байгаа гэж бодохоор уур хүрэх шиг. Эсвэл би хэт материалист загнаж байгаа юм болов уу? Амьдарч буй орон зай, орчин нь хүмүүст ямар нэгэн байдлаар нөлөөлдөг гэдэг үнэн санагдаж байна. Лондон түүх соёлоор дэндүү ”баян” болохоор эндээс ийм олон мундаг зохиолч, яруу найрагчид төрсөн байх л даа. Темзын эрэг дээр суугаад байх юм бол хэн ч гэсэн яруу найрагч болох шинжтэй. Прага, Санкт Петербург, Парис, Нью Йорк, Токио… Кафка, Кундера, Достоевский, Камю, Мишима. Хуучны байшин барилгууд, агуу утга зохиол 2-ын хооронд ямар нэгэн корреляци байдаг юм болов уу гэсэн, :P.    

Damn, далийдаг байна шт. London is a very literary city, indeed.

PS: Хэзээ ч битгий Аерофлотоор нисэж байгаарай, хэзээ ч!

Want to subscribe?

 Subscribe in a reader Or, subscribe via email:
Enter your email address:  
Find entries :